5G технологийг Бээжингийн өвлийн олимпод өргөнөөр ашиглана

2021 оны 9-р сарын 10 өдөр

      2018 оны Пёнчаны өвлийн олимпод 5G-гээр шууд дамжуулах технологииг анх удаа ашиглажээ. Саяхан Токиогийн олимпод дээрх технологийг мөн ашигласан байна. Тухайлбал, дарвуулт завины тэмцээний явцад 5G технологийг ашиглан дохиог буцаан дамжуулж, тэмцээний явцыг 4k өргөн дэлгэцээр үзэгч олонд хүргэв. Мөн усанд сэлэлтийн тэмцээнийг 5G болон AR төхөөрөмж ашигласнаар спортын нарийвчилсан илүү олон тоон өгөгдлийг үзэх боломжийг бүрдүүлжээ. 2022 оны Бээжингийн өвлийн олимпод 5G төхөөрөмжийг илүүөндөр түвшинд ашиглах юм. 

9-р сарын 1-нд  хуралдсан 2021 оны Дэлхийн 5G технологийн хурал дээр “Энsэ бол харайлтын тавцан. Энэ тавцангаас хийх зураглалд бид тамирчдын биеийн хөдөлгөөнийг бүх өнцгөөс зурагласан видео бичлэг авах боломжтой төдийгүй бичлэгийг давтах, хөдөлгөөний агшныг барих зэргийг гүйцэтгэж болох юм” гэдгийг Хятадын Үндэсний биеийн тамир спортын ерөнхий хорооны Өвлийн спортын хяналт удирдлагын төвийн дэд дарга Хун Пин хэллээ. Эдгээр технологи нь тамирчид хөдөлгөөнөө өөрчлөн сайжруулахад тустай юм. “Бид бэлтгэл дасгалын цаг тутмын хяналт болон нисэх аппаратын тоон өгөгдлийг нэгтгэж, 5G технологийг ашиглан дамжуулж, оффлайн, онлайны олон орчин нөхцөлд хэрэглэх боломжийг бүрдүүллээ. Үүний зэрэгцээ цанын талбайд 5G болон UWB технологийг ашиглаж, тамирчдад илүү бүрэн, оновчтой тоон өгөгдлийн үнэлгээгээр хангаж, эдгээр мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг баталгаажуулсан байна”. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны тоо бүртгэлээс үзвэл, 5G-г бизнесийн зориулалтаар ашиглаж эхэлснээс хойшхи хоёр жилд Хятад улсын 5G-гийн хэрэглээний программууд 10 мянгаас давж, болд төмөр, цахилгаан эрчим хүч, уул уурхай зэрэг улс орны эдийн засгийн 22 чухал салбар болон холбогдох бусад салбаруудыг хамарч, хэрэглээний маш баялаг хувилбарууд бий болжээ. Өдгөө Бээжингээр жишээлэхэд хотын бүс болон дэд бүсийн хэмжээнд 5G сүлжээтэй болж, хотын бүс болон холын дүүргийн гол гол газруудад 5G-гийн нийтлэг хэрэглээ оновчтой нэвтэрч, өвлийн олимпын бүх ордон заал, зам харгуйд 5G-гийн дохиотой болж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод 5G-г өргөнөөр ашиглах суурь нөхцөлийг сайтар бүрдүүлээд байна гэж Бээжингийн өвлийн олимпыгзохион байгуулах хорооны Технологийн хэлтсийн дарга Юй Хун  танилцууллаа. Үндэсний биеийн тамирын цэнгэлдэх хүрээлэнд 5G-д суурилсан эрчим хүчний хяналт удирдлага, тоног төхөөрөмж, аюулгүй байдлын сэргийлэлт болон зам тээврийн зохицуулалт зэргийг байгуулсан. 5G болон AI технологиор дамжин, ордон талбайд удирдлагын болон үйл ажиллагааны мэдээллийг илүү хангаж, лавлагаа өгөх үйлчилгээ үзүүлэх болно”. Үүнээс гадна, 5G+VR технологиор шууд дамжуулалт хийхийг нэгэнтээ өвлийн олимпын туршилтын үйл ажиллагааны үеэр баталгаажуулж чадсан. Ингэснээр олимпын наадам тэмцээнийг үзэгч олон цаг тухайд нь, виртувалын болон дурын өнцгөөс хэт өндөр нарийвчилсан үзүүлэлтээр хүлээн авах боломжтой болжээ. Энэ талаар Юй Хуны танилцуулсныг үргэлжлэн сийрүүлье.

“Тэмцээнийг сонирхогчид 5G сүлжээг ашиглан зураг болон видеог цаг алдалгүй илгээх боломжтой болсноор тэмцээн сонирхогчдын интерактивыг ихээхэн нэмэгдүүлэх болно, энэ нь 3G, 4G-гийн үед  биелэгдэшгүй зүйл байсан. Бээжин-Жачхүү чиглэлийн хурдны төмөр замд ч 5G-гийн дохиотой болж, ингэснээр хөдөлгөөнт орчинд хэт өндөр нарийвчлалын үзүүлэлтээр шууд дамжуулах, өөр төрлийн хэлийг цаг тухайд нь орчуулах үйлчилгээг үзүүлэх болсноорүзэгчид болон жуулчдын хувьд хэл ярианы хувьд саадгүй нэвтрэлцэхэд дөхөм нөхцөл бүрдлээ”. Орчинд нь очоогүй үзэгчдийн хувьд, холбогдох терминал ашиглан 5G+VR технологиор гэрээсээ яг талбайд нь үзэж байгаатай адил мэдрэмж төрөх юм. Бээжингийн Шуудангийн их сургуулийн Шинжлэх ухаан технологийн судалгааны газрын дэд дарга Чяо Шючюань энэ тухай танилцууллаа. Хэрэглэгчид гэрээсээ, эсэхүл ажлын байрандаа VR шилтэй л бол тэмцээнийг өөр өөр цэгээс, тэмцээнийг орчинд нь байгаа мэтээр үзэх боломжтой. Шинжлэх ухаан технологийн дэвшил нь өвлийн олимпын чухал онцлог тал болно. Хэрэглэгчид тэмцээнийг үзэх явцдаа давталт бичлэгээсгадна өөр өөр тамирчдын ур авьяасыг харьцуулж үзэх, жишээ нь тухайн тамирчны ямар тоон үзүүлэлт нь харьцангуй сайн байгааг мэдэж авч болно”. Хятадын Инженерийн Академийн академич Жан Пин харин 5G багцаар дэмжигдсэн өвлийн олимпын хөдөлгөөнт сүлжээний багц үйлчилгээний талаар танилцуулав. Эдгээр хэрэглээг Бээжингийн өвлийн олимп өндөрлөсний дараа хотуудын менежментэд ашиглаж болох юм гэж тэрбээр ярилаа. 

http://www.solongonews.mn/,  ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл\

  • Туяа
  • 267
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313