САРУУЛ УХААНТАЙ СААЛЬЧИН БҮСГҮЙ

2021 оны 9-р сарын 8 өдөр

Шинэ барга баруун хошууны Хэрлэн сум \Хуучин Сайхан тал сум\ -ын Баяннуур гацаанд уламжлалт монгол гэрийг орчин үеийн маягаар шинэчлэн засаж, хажууд нь тохилогцэмцгэр байшин, саравч барьсан харагдах нь өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг энэ л байх гэж эрхгүй бодогдоно.Ороод очиход айраг цагааны үнэр сэнгэнэн, мал сүргийнхээ ашиг шимээр аж төрөн амьдарч байгаа талын монгол айлын эзний ажилсаг чамбайг бэлхэнээ илтгэнэ.

 Төлөв түвшин байр байдал, тохь тухтай энэ айлыг Хүдэрийнх гэх. Гэргий Оюунгэрэлийн идээ цагааны амт чанарыг айл саахалтынхан нь эрхий хуруугаа гозойлгон магтана. 

  Оюунгэрэл мал ахуйгаа эрхлэн арчлан додомдохын сацуу хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сүү сүүн бүтээгдэхүүн хийж борлуулан нэгэнтээ хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тэрээр энэ чиглэлээрээ тусгай мэргэжил олгох сургалтад хамрагдаж, уламжлалт цагаанидээ боловсруулах аргыг чадамгай эзэмшжээ.  Сүү, сүүн бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх болсоорчихэртэй уураг, чихэртэй ааруул, шарсны чихэр, шарсны дөт, элгэн тараг....гэхлэн маш олон нэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр нийлүүлж байна.

  Зуны аагим халуунд сүү саалийн ажил эрхлэх нь нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардагддаг. Оюунгэрэл өглөө эртэлж үнээгээ саах, тугалаа уях, сүүгээ юүлэх, сав суулгаа угаах, хийсэн бүтээгдэхүүнээ ангилан хайрцаглах... гээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол борви бохийсхийх зайгүй  ажиллана. 

  Алтан намар айлчлан саатаж сүү саалийн ажил багассан ч түүний хувьд хийх ажил дундрахгүй. Энэ оны дөрөвдүгээрсард цагаан идээ боловсруулах гэрчилгээгээ авч, “Айргийнзогсоол” гэх нэрийн тэмдгийн эрхээ авахаар бэлтгэж байгаа гэх. 

  Оюунгэрэл 1981 онд Баяннуур гацааны Хойхор цагаадай халтай Доржийн ууган охин болон мэндэлжээ. Амьдралын хатууд гүйцэгдэн энэрэлт ээж, энхрий хоёр дүүгээ зуурдаар алдаж, аавтайгаа үлдэн шар нар, бор хоногийг туулж ирэв.  1999 онд Оюунгэрэл Буянтал гацаанд ханьтай болж,  хүү, охин төрүүлж, гэр бүлийн халуун дулаан амьдралэхэлсэн ч удаан үргэлжилсэнгүй. Хайртай ханиасаа хагацаж, амьдралын бас нэгэн хүнд “сорилт”-той нүүр тулав.  Тулж ирсэн зовлонг туулж гарахаас яалтай. Оюунгэрэл амьдралдөвдөг сөхрөлгүй, шантарч гудайлгүй босч, гадаа гарч эр, гэрт орж эм болсоор хэдэн жилийг ардаа орхив. Зовж зүдэрч, ханийн түшиг үгүйлэх  үедээ Хүдэр гэх энэ залуунөмөр нөөлөгтөө түүнийг багтаав. Хүдэр амьдралд нь хань бараа болоод зогсохгүй, амьдрах итгэлийг түүнд өгч,урагшлах замд нь гэрэл гэгээ болж явна.

  Оюунгэрэлийн бяцхан цээжинд үргэлж хайр хүсэл бялхаж явах. 2018 онд олон түмнийхээ итгэл найдварыг хүлээжГацааныхаа Эмэгтэйчүүдийн холбооны орлогч эрхлэгчийн ажлыг гүйцэтгэх болов.  2019 оны хавраас Давшилт Долгоржав авга бэргэнээ сарын 5000 юаниар хөлсөлж, дээр нь 10 хурга, 10 ишиг үнэ төлбөргүй өгсөн бол энэ жил Малчинхүү ахыгаа гэртээ авчирч таван сар цалинтай ажиллуулж,  төл мал өгч амьдралд нь тус дэм болжээ. 

Сэтгэлийн хүч зүтгэлийн тамираар Оюунгэрэлийн амьдрал өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж, энэ жил 400 гаруй бог малын төл хүлээн авч, 3 гүү нь унагалжээ. Тэднийх одоо мянга шахам бог мал, наяад бод мал, хорь гаруй адуутай. Саруул ухаанаар өөрийгөө залж, өөдрөг бодол өвөрлөж яваасаальчин бүсгүй Оюунгэрэлд хамгийн дээд жаргалыг бэлэглэе.

Хөлөнбуйр Өдрийн сонин, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 362
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313