Дорнод аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлт нэмэгдэж, 4 дүгээрт эрэмбэлэгдлээ

2018 оны 1-р сарын 17 өдөр
 \"\"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон судалжээ. Энэ үзүүлэлтээрээ Дорнод аймаг улсад 4-рт эрэмбэлэгдэв. 
Өнгөрсөн онд тус аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 8 дугаарт жагсаж байсан юм. 

Энэ жилийн судалгаанаас харахад, өрсөлдөх чадвараар Дорнод 6 оноо, Өвөрхангай, Говьсүмбэр аймаг тус бүр 1 оноогоор ахисан бол Сүхбаатар 15, Ховд 13, Өмнөговь 10 оноогоор буурчээ. 

Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт, зээл авах боломж, чанаргүй зээлийн тоо буурсан, банкны салбарын актив өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг судалгаанд тодотгосон байна. 

Дээрх судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу болон сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн,  тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдэг юм.
  • Отгонтуяа
  • 727
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313