Аялал жуулчлалын орлого 21 хувиар өсөв

2018 оны 1-р сарын 16 өдөр
 \"\"Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны аялал жуулчлал хурдацтай хөгжиж байна. Энэ шинэ жилийн амралтаар, давхардсан тоогоор 2 сая гаруй жуулчин хүлээн авч, 2 тэрбум гаруй юанийн орлого олсон нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, жуулчдын тоо 12.5 хувиар, аялал жуулчлалаас олсон орлого 21.6 хувиар өсчээ. Жуулчдын худалдан авах чадварыг судлахад, өдөрт нэг жуулчин дунджаар 968 юань зарцуулж байсан нь худалдан авах чадвар сайн байсныг илтгэж байна гэв.

\"\"
Мөн Хөх хот, Бугат, Ордос, Үхайд аялал жуулчлал эрчимжиж, давхардсан тоогоор нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь нэг тэрбум гаруй юаньд хүрч ӨвөрМонголын өөртөө засах орны аялал жуулчлалын орлогын 50 гаруй хувийг эзэлж байгаа юм.

\"\"
Баярт, Цэнгэл, Саруул,Хэрлэн
  • Отгонтуяа
  • 558
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313