2021 оны улсын шалгалтын эхний өдөр 6-р сарын 7-нд тохиолоо. Энэ жил Хайлаар хот дах Нэгдүгээр дунд сургуулиас 633 сурагч улсын шалгалтад оролцлоо. Замын цагдаа нар өглөө эртлэн ажлаа эхэлж “Замын түгжрэлийг би хариуцъя, зам харилцаандаа чөлөөтэй оролцоорой” гэх урин дор шалгалтад орох сурагчдыг саадгүй зорчиход анхаарчээ. Гурван жилийн турш өрөөлийн хүүхдийг өөрийн хүүхэд шигээ сургасан ахлах ангийн багш нар шавь нараасаа илүү сандарч, цагийн зүү харан сууна. Настан буурлууд ач зээгээ их сургуулийн оюутан болох нь гэж хөөрнө. Хүүхэддээ хүч нэмэх гэж ээж аав нь гэртээ хүлээж тэсэлгүй сургуулийн гадаа зогсож урмаар тэтгэн, итгэлээр дэмжинэ. Хүсэл мөрөөдлийнхөө зүг тэмүүлэх хүүхдүүдийн сэтгэл зорьсондоо тэмүүлнэ. Улс орны ирээдүй, маргаашийн шилдэг залуучууд минь хичээгээрэй. Амжилт та нарынх юм шүү.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл