ХКН байгуулагдсны 100 жилийн ойг угтаж, уламжлалт тоглоом наадгайг хөгжүүлэх зорилгоор Шинэ барга Зүүн хошууны Соёл, аялал жуулчлал, спортын товчоо, хошууны Спорт хөгжүүлэх төв, “Барга шагай” холбоо хамтран “Шагай наадах” уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд Хөлөнбуйр хотын малжих дөрвөн хошуу, Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу, Шилийн хот зэрэг газар орноос 80 гаруй шагайчид оролцов. Уралдаан нь мянгат, шагай сумлах, долоон шагайг дуугүй няслах няслалцаа, гурван даваа, таван хошуу мал гаршуулах зэрэг 6 төрлөөр 10 багт хуваагдан авьяас чадвараа сорив. Шагайг найман настай балчраас наян настай хөгшид хүртэл оролцон тоглож хүүхдэд тэсвэр тэвчээрийн хүмүүжил, гярхай, шаламгай болох, оюун ухааныг нь тэлж өгдөг нүүдэлчин монголчуудын өнө удаан жилийн түүхтэй, өв уламжлалт тоглоомын нэг юм.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл