УЯРЛЫН НУЛИМСТАЙ ЁСЛОЛЫН БАЯР

2021 оны 6-р сарын 8 өдөр

        Хүний амьдралын мартагдашгүй нэгэн дурсамж бол арван жилийн сургуулиа төгсөөд ажил амьдралын гараагаа эхлэх юм. Өнгөрөгч зургадугаар сарын 2-ны өдөр Хайлар дахь Нэгдүгээр дунд сургуулийн төгсөлтийн баяр боллоо.  Үүрнээс ниссэн шувуухай шиг ижилдэн дассан нөхдөөсөө холдон тал тал тийш нисэн одно гэж бодохоос багш, сурагчдын нүдэнд баярын нулимс хурна.   Шувуу хэдий өндөрт ниссэн ч сүүдэр нь газарт тусдагийн учир, хүсэл мөрөөдөл нь хэдий хол ч төрөлх сургуулиасаа жигүүр дэлгэн одох нь үнэн. Амбан хотын Хайлар дахь Нэгдүгээр дунд сургууль нь олон хавар олон зуун хүүхдийг жигүүр дэлгэн  өндөрт нисгэсэн.  Энэ жил тус сургуулийн  нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны,  монгол, хятад ангийг  нийт 633  сурагч төгсөж байна. Төгсөх сурагчдаа төлөөлөн Номин: “Алдааг минь ухааруулж, бурууг эерүүлсэн ачтай, буянтай багш нараа зүрх сэтгэлдээ бишрэн хүндэлж явах болно” гэдгээ илэрхийлэв. Тийм ээ, ардын багшийн яруу алдар, суу ухааныг үеийн үед бишрэн дээдлэх учиртай.  Сурагчид эх сургуульдаа ном бэлэглэж, залгамж халаа болсон дүү нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Багш нарыг төлөөлж залуу багш хэлсэн үгэндээ “Бид улсын шалгалт дуустал өөрсдийн гар утсыг өдрийн 24 цаг нээлттэй байлгаж, та нартаа сэтгэл санааны өмөг түшиг болно” гэдгийг онцлосон нь тэдний  сэтгэлийн халуун дотно үг байлаа. Хайлар дахь Нэгдүгээр дунд сургуулийн төгсөлтийн ёслол ийн өндөрлөж, улсын шалгалтад нь өндөр амжилтыг хүсэж, сурагчдынхаа аяны дөрөөг бэлгэдлийн сайхан үгээр мялаав.
     

Хөлөнбуйр өдрийн сонин,  ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 283
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313