Хүүхэд бүхэнд гэгээн саруул ертөнц, хүсэл мөрөөдлийн дардан зам бий. Хайлаар хот дахь Хөлөн бага сургуулийн хамт олон ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийнхээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн баярыг эцэг эхчүүдйн хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн Дэлхийн хүүхдийн баяр нь нам байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болов. Баярын энэ өдрөөр хүүхэд багачууд урлагийн тоглолтоо сонирхуулж, спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохиож, гар бичмэлийн үзэсгэлэн дэлгэгдэж, эцэг эх, багш сурагчид, хурсан олны мэлмийг баясгалаа. Баярын үеэр Шилийн хотын эмч Хүсэл сурлага, урлагаар тэргүүний 20 сурагчийг 10 мянган юаниар шагнав. Жил бүрийн Хүүхдийн баяр олны хайр халамжид умбаж, баяр хөөрөөр цалгиж, багачуудын сэтгэлд хоногшин үлддэг.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл