"КОВИД-19"-ийн цар тахлын эсрэг тэмцэгчдэд шагнал гардуулах хурал Хөх хотод болж, Өөртөө засах орны намын дарга, АТИХ- байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн тус хуралд оролцож илтгэл тавив. Тэрээр Ши Жиньпин даргын үзэл санаа болон Намын Төв Хорооны бодлого шийдвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж, Өвөр Монголын цар тахлын эсрэг ажил болон Хүбэй муж, нийслэл Бээжинг цар тахлаас хамгаалах ажлыг сайн хийж, тархалтыг хамгийн сайн барьж, ард иргэдийнхээ амь нас аюулгүй байдлыг хамгаалан, бүх орны аж ахуйн тогтвортой байдлыг ханган, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох ажилд амжилт олж, ядуурлаас ангижруулах стратегийн бодлогод ялалт байгуулсныг онцлолоо.
www.solongonews.mn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл