НҮБ-аас жил бүрийн зургадугаар сарын 03-ны өдрийг Дэлхийн “унадаг дугуйн өдөр” хэмээн 2018 онд зарлажээ. “Хүн төрөлхтний хоёр зуун жилийн турш хэрэглэж ирсэн унадаг дугуй өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй, урт удаан ашиглахуйц, олон талын ач холбогдолтой, энгийн, хямд, найдвартай, эко, байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн хэрэгсэл юм” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээхэн үед ашиглаж байсан том хар унадаг дугуй бидний дурсамжид үлджээ. Манай сурвалжлагч саяхан Ганьсү мужийн Санмү унадаг дугуйн музейд зочилжээ. Энд 200 гаруй жилийн турш цуглуулсан дэлхийн олон орны үйлдвэрлэсэн 1300 гаруй эртний унадаг дугуй хадгалагдаж байдаг.
solongonews.mn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл