ӨМӨЗО-ы Хятад уламжлалт анагаах ухаан (монгол анагаах ухаан)-ы хурал өнгөрөгч сарын сүүлчээр Хөх хотод болов. Энэ хурлаар хятад, монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх нь ард олны эрүүл мэндэд тустай төдийгүй цаашлаад бүх хүн төрөлхтөнд ашигтай үйл явц мөн гэдгийг тодорхойлов. Бүх ӨЗО-ы Засгийн газар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тал дээр санал нэгдэж, өв залгамжлал, инновацын хөгжлийг дэмжихэд хичээн ажиллах хэрэгтэй гэсэн хүсэлт тавьсан байна. Хурлын үеэр ӨМӨЗО-ы хятад, монгол уламжлалт анагаах ухааны сүүлийн жилүүдийн хөгжлийг дүгнэж, хятад, монгол уламжлалт анагаах ухааны шинэ зууны хөгжлийг тодорхойлжээ. ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газраас гаргасан "Хятад, монгол уламжлалт анагаах ухааны өв залгамжлал, инновацын хөгжлийг дэмжих талаар хэрэгжүүлэх санал"-ын талаар хэлэлцсэн байна. Энэ хурлыг видео хэлбэрээр зохион байгуулж, бүх аймаг, хотуудад тэгш цаг, боломжийг олгожээ.
Эх сурвалж: www.solongonews.mn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл