Зургадугаар сарын нэгэнд Ордос хотод 2021 оны Аюулгүй үйлдвэрлэлийн аяны нээлт албан ёсоор эхлэлээ. Энэ сард "Аюулгүй байдлын хариуцлагыг сайжруулж, аюулгүй хөгжлийг дэмжих" сэдвийн дор олон төрлийн ажил зохиогдох юм. Хятад улсад 20 дахь жилдээ зохиогдож байгаа дээрх аяны зорилго нь ӨМӨЗО-ы тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа чиглүүлж ирсэн. Энэ удаад газар хөдлөлтийн онцгой байдлын үеийн сургуулилт хийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ажлын байрны аюулгүй байдлыг хангах зэрэг 10 шахам томоохон ажлыг зохион явуулахаар төлөвлөжээ. "Аюулгүй үйлдвэрлэлийн аян"-ы нээлт ӨМӨЗО-ы хэмжээнд нэгэн зэрэг явагдаж 2021 оны 12-р сар хүртэл үргэлжилнэ.
solongonews.mn, ШББХ Хасбагана,Танаа,Цэнгэл