5-р сарын 12-нд Олон улсын сувилагчдын 110 дахь баяр тохиож байна. Хятад улсын нийт эрүүл мэнд эмчилгээний салбарын ажилтны 50 гаруй хувийг сувиглагчид эзэлдэг. 2020 оны сүүлчээр Хятад улсад нийт 4 сая 700 мянга гаруй сувилагч ажилладаг гэсэн тоо бий. Ирэх таван жилийн төлөвлөгөө, 2035 оны алсын харааны зорилтын хөтөлбөртөө Хятад улс эмчилгээний ажилтнуудыг бэлтгэх цар хүрээгээ тэлж, мянган хүн тутамд нэг сувилагчтай болох зорилт тавьжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин сувилагчдад маш хүндэтгэлтэй хандаж, нам төрийн шат бүрийн байгууллагууд болон нийгэм нийтээрээ сувилагчдыг ойлгон дэмжихийг шаардан уриалж байсан юм.
Хятадад “Гурван хувь нь эмчлэхэд, долоон хувь нь сувилахад бий” гэдэг үг бий. Сувилагчид бол эмчийн “Нүд”, өвчтөний орны дэргэдэх “Харуул” юм. Бүх эмч сувилагчдаа баярын мэнд хүргэн, хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг нь хүсэн ерөөе.
//mongol.cri.cn/ ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл