Өвөр Монголын Хянган аймгийн Улаанхотын хоёрдугаар дунд сургуульд номын өрөөний нээлт боллоо. Хянган нутагтай Академич агсан Шуурган, физикч Буяанхишиг болон Монгол хэлний эрдэмтэн Сүеэ нар эх сургуульдаа ном хандивлан номын өрөө байгуулжээ. 4-р сарын 19-ний өдөр буюу Чинхуа их сургууль байгуулагдсаны 110 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин эх сургуульдаа очиж дэлхийн тэргүүний их сургууль байгуулах хүсэлтээ Чинхуа их сургуулийн багш оюутнуудад хэлсэн. Тэрээр дэлхийн тэргүүний их сургуулийг байгуулахын гол нь боловсон хүчин бэлтгэх чанар чансаагаа тасралтгүй дээшлүүлэх явдал юм. Тэргүүний боловсон хүчнийг бэлтгэсэн нөхцөлд л бүтээлч чадварлаг их сургуулийн тогтолцоог бий болгож чадна гэж онцолсон. Чинхуа их сургууль “Үгээс үйлдэл хүчтэй” үзэл баримтлалыг эрхэмлэсээр ирсэн бол энэ сургуульд 16 жил физикийн эрдмээ түгээсэн Өвөр Монгол эрдэмтэн Буянхишиг яг энэ үгийг биелүүлж ажилласаар байна. Тэрээр эрдэм соёлын мөр хөөж, дэлхийн олон газраар аялсан ч өлгий нутаг, эх сургуулийнхаа хөгжилд байнга анхаарал хандуулж, цаг заваа зарцуулж, оюун ухаанаа шавхан, эрдэм мэдлэгээ дэлгэрүүлсээр ирсэн юм. Өдгөө Буянхишин Улаанхотын хоёрдугаар дунд сургуульдаа 50 мянган юанийн ном хандивлаж, “Буянхишгийн номын өрөө”-г байгуулж, хүүхэд дүү нар нь эрдэм номд шимтэхийг хүслээ.
CRI монгол радио, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл