Хятадын Зам тээврийн яамнаас сэтгүүлчийн мэдээлснээр 4-р сарын 3-5-ны өдрүүдэд Хятад улс төмөр зам, авто зам, усан зам, агаарын тээврээр давхардсан тоогоор нийт 144 сая 520 мянган иргэн зорчжээ. Энэ нь 2020 оны мөн үеэс 142.4 хувиар нэмэгджээ. Тухайлбал ханш нээсэн бүх нийтийн амралтаар өдөр иргэний агаарын тээврээр давхардсан тоогоор нийт 4 сая 328 мянган зорчигч аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 256.4 хувиар нэмэгдсэн тоо харагдаж байна. Зорчигчдын ачааллын дундаж хэмжээ 73.4 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8.1 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ үеэр нислэгийн тоо нь 42 мянга 720-д хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 154.6 хувиар өсжээ.
Н.Пүрэвжав mongol.cri.cn, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл