Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагаа Бээжинд эхэллээ. “Хэмнэлтэй, аюулгүй бөгөөд гайхамшигтай” тэмцээнийг зохион байгуулах шаардлагын дагуу мөсний спортын төрлийн тэмцээний зохион байгуулалт, талбайн үйл ажиллагаа, үйлчилгээ баталгаажуулалтын ажил бодиттой үнэлгээ шалгалтыг хүлээж байна. 4-р сарын 2-ны орой Үндэсний усанд сэлэлтийн төвийн Мөсөн шоод өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагааны үзэгчтэй тэмцээн зохиогдов. Энэ удаагийн туршилтын үйл ажиллагаа 4-р сарын 1-нээс эхэлсэн бөгөөд 4-р сарын 10-ныг хүртэл үргэлжилж, Мөсөн хоккей, шорт-трекийн тэшүүр, уран гулгалтын зэрэг 7 төрөл Үндэсний усанд сэлэлтийн төв, Үндэсний спортын ордон, Үндэсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн зэрэг тэмцээний 5 зааланд болох юм. Цар тахлаас урьдчилан сэргийлж оролцогчдод эрүүл мэндийн хяналт шинжилгээ хийсэн байна. Клоудаар дамжуулах, ухаалаг ложистик робот зэрэг шинжлэх ухаан технологийн олон төслийг энэ удаагийн туршилтын үйл ажиллагааны явцад ашиглаж, шинжлэх ухааны инноваци болон тэмцээнийг уялдуулахыг зорьжээ. Үүнээс гадна бүртгүүлэх, шагнал гардуулах, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, дамжуулах үйлчилгээ болон зам харилцаа зэрэг зарим мэргэжлийн шинжтэй туршилтын агуулгыг ч нэмсэн байна.