ХЯТАД УЛСААС ИРЖ БУЙ ЭХНИЙ ЭЭЛЖИЙН  ВАКЦИН УЛААНБААТАРТ  БУУЛАА

2021 оны 4-р сарын 7 өдөр

         Энэ сарын 2-ны өдөр Монгол улсын засгийн газрын Хятад улсаас худалдаж авсан  Хятадын Синофарм корпорацын үйлдвэрлэсэн КОВИД-19-ийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцины эхний хэсэг  Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газарлаа.  Хятад, Монгол хоёр тал онгоцны буудалд хүлээн авч Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүй, Сайдны зөвлөх Жан Мүшин, Монгол улсын Гадаад хэргийн сайд Батцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбилэг нар байлцав. Элчин сайд Цай Вэньрүй хэлэхдээ, “Цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс бие биендээ тусалж, тахлын эсрэг хамтдаа тэмцсэн.  Энэ нь Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшиннийг болон хоёр орны ард түмний найрамдлыг харуулж байна. Вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн Ши Жиньпин даргын амлалтыг Хятад улс идэвхтэй хэрэгжүүлж, Монгол улсын яаралтай хэрэгцээ шаардлагад нийцүүлэн вакцины тусламж үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.  Монгол улс КОВИД-19-ийн вакцин худалдан авахад нь туслахыг нэн тэргүүнд тавьж байгаа нь Хятад, Монгол хоёр орны найрамдал,  Хятадын талын хоёр орны харилцааны хөгжлийг чухалд үзэж буйг бүрэн харууллаа. Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнг Монголын ард түмэн өргөнөөр хүлээн зөвшөөрч байна. Монголын талтай үргэлжлэн хамтдаа хүчин зүтгэж, цар тахлын эсрэг тэмцлийн ялалтыг хамтдаа байгуулахад Хятадын тал бэлэн байна” гэжээ. Гадаад хэргийн сайд Батцэцэг хэлэхдээ “Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж байгаа нөхцөл байдалд, Монгол, Хятад хоёр орон бие биенээ дэмжиж, бэрхшээлийг хамтдаа даван туулж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг.  Монгол улс цар тахлын эсрэг тэмцэж буй энэхүү хүнд хэцүү үед Хятад улс Монгол улсад үнэ төлбөргүй тусламж үзүүлж, Монгол улсын вакцинжуулалтын ажилд хүчтэй дэмжлэг үзүүллээ. Өчигдөр Хятад улс маш богино хугацаанд Монгол улс руу эхний ээлжний вакцинаар хангасан, энэ нь Монгол улсын цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд зориулсан дэмжлэг учир Монгол улс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэв.  Хятад улсаас Монгол улс руу тээвэрлэсэн Хятадын Синофарм корпорацын үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакцины үлдсэн хэсгийг энэ сарын 9-нөөс өмнө Улаанбаатарт хүргэнэ.  

\Ренчинсоо\ mongol.cri.cn,ШББХ Хуньмэй,Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 36
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313