Сайн байцгаана уу, эрхэм уншигчид аа. Бид энэ буландаа \"Дорнод зон\" сэтгүүлийн дугааруудаас \"амттай, шимтэй\"-г нь сорчилж хүргэх болно.
Телевизийн янз бүрийн сувгаар сонжсон, сорьсон маягийн асуулт тавиад хариулт авч байгаа харагддаг. Сонины, сэтгүүлийн хувьд энэ нь нэг их зохимжтой хэлбэр биш ч хүнээ олбол яагаад болохгүй гэж бид ярилцаад “60 асуулт, 60 хором” шинэ булан нээлээ. Ном зохиол уншдаг оюуны бядтай хүмүүсийг энэ буландаа урих юм. Тухайн хүний дотоод ертөнц, үзэл бодол, үнэт зүйлийг тандах нь уншигч танд ч сонирхолтой байх болов уу. Шинэ булангийн хамгийн анхны зочноор аймгийнхаа ард олны дунд “мэргэн” хэмээн хүндлэгдсэн Ч.Болдыг урилаа.
1. Та хэн бэ?
- Чойдорын Болд
2. Овгийн нэр?
- Цагаан аймаг, Монголын язгууртны эртний овог юм даа.
3. Хэдэн үеэ мэдэх вэ?
- Тоолж баршгүй олон үеэ мэднэ. Ээж минь сурвалжит язгууртны удмын хүн юм. Түүхэн сурвалж, ном зохиолд дээдсийн түүх тодорхой байгаа.
4. Хорвоод хүн болж төрсний утга учир?
- Гэгээн амьдрах
5. Багадаа ямар тоглоомоор тоглодог байв?
- Чулуу, шатар, шагайгаар тоглож өссөн.
6. Багын мартагдашгүй дурсамж юу вэ?
- 1965 оны 9-р сарын 15. Аав минь намайг дагуулж сургуульд очсон өдөр. Намайг сургуулиар явуулахыг нэг их бодоогүй ч есөн нас хүрэхэд минь удам угшил сайтай нэг сайн багш ирлээ гээд Д.Санжмятав багшид намайг хөтөлж аваачиж өгсөн. Даарий тайжийн хүү Санжмятав гэж. Даарий тайж гэдэг чинь “Алтан товч”-ийг Онходын Жамъян гуайд өгсөн хүн шүү дээ.
7. Оюун ухааны төлөвшлийг яаж олов?
- Таван настайгаас минь аав бясалгал хийж сургасан. Тэр бясалгал гэдэг нь толгой дээгүүрээ дээлээ нөмрөөд завилах байдалтай баруун гараа газарт хүргэн, зүүн гараа тоссон байдалтай суухыг хэлнэ. Энэ бясалгал сэтгэлээ засах, оюун ухаанаа хөгжүүлэхэд их л хэрэг болсон доо.
8. Мэргэ төлөг гэж юу юм бол?
- Миний багад аав аграмба Самдан гэдэг хүнд шавь оруулж, “Зүг чиг гаргах”, “Мэнгэ үсэргэх”, “28-н од” гэх мэт зурхайн анхан шатны мэдэгдэхүүнтэй болгосон. Мэргэ төлөг гэдэг нь юмыг урьдчилан хэлээд байгаа хэрэг л дээ. Тэр нь хүний увидаст байна. Гагцхүү зөв сэтгэлээр түүнийг хөгжүүлэх хэрэгтэй.
9. Онгод гэж юу вэ?
Онгод гэж байна, байна. Хүн бүрт байдаг. Тэнгэрийн хишиг, оюун санааны хурц тод эрчим хүч юм. Цаг хугацааны явцад дандаа тохиолдоод байдаггүй сэтгэлийн үерлэсэн их бүтээлч давалгааг хэлээд байх шиг санагддаг.
10. Шүлэг бичиж байв уу?
- Бичиж байсаан. Хоёрдугаар ангиасаа эхлээд Анагаахын дунд сургууль төгсөх хүртлээ хэдэн шүлэг бичсэн. Зарим нэг нь сонин хэвлэлд гарч байсан. “Дөрөөн дээр” гэдэг роман бичсэн Р.Ядмаа багш маань намайг уран зохиолын ертөнцөд элэгтэй, дотно болгосон.
Үргэлжлэл бий...
\"Дорнод зон\" сэтгүүлийн 1 дэх дугаар. 2014 оны арванхоёрдугаар сар