Эртний түүх соёлын өлгий Орчин хошуу

2018 оны 1-р сарын 16 өдөр
 \"\"Өргөн уудам бэлчээр, үзэсгэлэнт сайхан байгальтай Хөлөнбуйр хотын хамгийн том хошуу бол Орчин. Тус хошуу нь Хятад улсын цөөн тоот үндэстний өөртөө засах анхны хошуу.
Орчин, Эвэнки, Дагуур, Монгол, Хятад зэрэг 32 үндэстнээс бүрдсэн 280 мянга гаруй хүн амтай. Орчин үндэстэн нь Хятад улсын хамгийн сүүлчийн анчин аймаг юм.

\"\"
Эрт цагт Их, бага Хянган давааны балар эртний ойд үе удмаараа нүүдэллэн, ан агнаж, хээрийн жимс түүж, загас хөхдөж амьдардаг байв. Урт удаан жилийн ан агнуурын амьдралаасаа нийгмийн амьдралын хэлбэрт шилжиж, түүхэн өөрчлөлт гаргасан нь 1958 он ажээ. Нэгэн цагт Орчинчууд Их Хянган давааны балар ойд нүүдэллэн амьдарч байхдаа аж төрөх орон сууцгүй хэцүүдэж, хүн амьн тоо эрс цөөрч устах аюулд өртөж байсан гэдэг. Харин Шинэ Хятад улс байгуулагдсанаар өөртөө засах хошуу болон хөгжиж, улс төрийн эрх чөлөөтэй болов. 1958 онд Орчин үндэстэн нүүдэлчин амьдралаасаа суурьшил амьдралд шилжин, үйлдвэрлэл, мал аж ахуй, соёл боловсролын хоцрогдлоо арилган хөгжиж, 1996 оны 1-р сараас бүх хошууны хэмжээнд “Ан агнуурын хууль”-ийг хэрэгжүүлснээр цэцэглэн хөгжив.

\"\"
Үзэсгэлэнт сайхан нутгийнхаа хишиг буянаар үндэстний хэв шинжээ хадгалан хөгжиж буй Орчин хошуу нь “Номин ногоон ариун хөрс”, “Умардын үндэстний мэндэлсэн орон” хэмээгч ариун алдрыг хүртсэн ӨМӨЗО-ны аялал жуулчлалын гол хошуу болжээ. Орчин үндэстний соёл, Түеэ, Шианби үндэстний түүхэн соёлын өв, балар эртний хадны зураг зэрэг түүх, соёлын үнэт өвөөрөө алдаршин, гадна дотны жуулчдын анхаарлыг татсаар байгаа юм.

Баярт, Цэнгэл
  • Отгонтуяа
  • 620
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313