“Арван дөрөвдүгээр таван жил” бол бүтээн байгуулах шинэ аян эхлүүлэх нэгдүгээр таван жил хөгжлийн шинэ шатанд шилжих он жилүүд юм. Ерөнхий намын дарга Ши Жин Пинь болон Намын төв хорооны Өвөр-Монголын тухай стратегийн бодлогыгдагаж мөрдөнө. Үүнд: Хятад улсын умардын хүн амын аюулгүй байдлыг хангана. Зэвсэгт хүчний суурь баазыг бэхжүүлж, тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын ашиг шимийг дээшлүүлнэ. Өвөр-монголын онцлогт тохирсон хөгжилтийн шинэ бодлогыг хэрэгжүүлнэ. Иргэдээ анхаарсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж хүн амын орлогыг нэмэгдүүлнэ. Нийтийн үйлчилгээ болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулна. Шинжлэх ухаан техник технологийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Өөртөө засах орны зүүн, дунд, баруун хэсгийн газар нутгийг төлөвшүүлэн, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгаж хөгжүүлнэ. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлж улсын умард хил дагуу ногоон хэрэм бий болгоно. Өндөр хөгжилтэй орнуудын амжилттай шинэ нээлтийг хэрэгжүүлж, дотоодын том худалдааны төвүүдийг хөгжүүлнэ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл Хөлөнбуйр хотын Хуучин барга хошуу