“2020 Эвэнкийн өвлийн улирлын Нүүдэлчин соёл” үйл ажиллагааг Эвэнки хошууны Баянтохой тосгонд Өвөрмонголын үндэсний биеийн тамирын төвд зохион байгууллаа. Үйл ажиллагаанд үндэсний дуу хөгжим, “Эвэнки үндэсний хувцас, авто машины модел”-ын уралдааны шийдвэрлэх үе болж өнгөрлөө. Уралдаанд оролцсон 12 модель Эвэнки, Дагуур, Монгол үндэстнүүд үндэснийхээ хувцсаар гоёж, өвөрмөц онцлог бүхий соёлын уламжлалаа танилцуулав. Биет бус соёлын өв, үндэсний амтат идээ, тойрог ааруул, үхрийн хавирга, буриад наамал, буриад бууз, уламжлалт гар урлалын хэсэг, наран цэцгийн урлан зэрэг үндэсний гэх олон зүйлийг сонирхууллаа. Энэ удаагийн “Нүүдэлчин соёлыг таниулах” ажиллагаанд тэмээ, хурдан морины уралдаан, бүлүн харвах, сээр таших зэрэг уралдаанууд зохион байгуулагдаж, жуулчдын анхаарлыг татлаа.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл