БӨХИЙН ДЭВЖЭЭНИЙ ОД-ДАРЬХЖАВ

2021 оны 1-р сарын 7 өдөр

       Дарьхжав бол бөх, сурын спортод амжилттай яваа залуу бүсгүй. Тэр 2012 оны Хөлөнбуйр хотын 3 дахь удаагийн наадмын эмэгтэй бөхий барилдаанд түрүүлж, 2019 оны Хөлөнбуйр хотын уламжлалт түнх харваа, бүлүн харваад тэргүүн байр эзэлж байв. 2011 онд Дарьхжав Шинэ барга зүүн хошууны биеийн тамирын сургуульд бөхийн дасгалжуулагчаар ажлын гараагаа эхлүүлсэн. 1993 онд Шинэ барга зүүн хошууны Жавхлант сумын Эрдэнэ соёлын охин болон мэндэлжээ. Авга, Нагац талаа даган багаасаа барилдах дуртай байсан учир 2007 оноос ӨМ-ын Биеийн тамирын сургуульд чөлөөт бөхөөр сурч, 2010 онд ӨМ-ын Биеийн тамирын 3-р их ангид тамирчнаар элссэн. Тэрээр бөхийн барилдаан болгонд зодоглож олон тэмцээн уралдаанаас  тэргүүн, дэд байрыг хүртсэн. Мөн сурын спорт сонирхож 2012 оны Дундад, Монгол, Орос гурван улсын сур харвааны тэмцээнд түрүүлжээ. Мөн эвэр нум сумын сургалтад хамрагдаж, 2019 оны 12-р сард Хөлөнбуйр хотын уламжлалт түнх, бүлүн харваны уралдаанд нэгдүгээр байр, Эвэнкийн өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаанд хоёрдугаар байранд орсон байна. Бөх спортоор хичээллэн нутгийн зон олноо баясгаж явсан Дарьхжав сурын спортод хожуу хөл тавьж сум харвааны нэгэн од болон гялалзаж явна.

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 426
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313