ШББХ -ны Зүүн сүм гацаа хүлэмжийн хүнсний ногоо, жимсний шинэ ургацаа хурааж худалдаанд гаргажээ. Мөн худалдааны төвүүдийн захиалгыг авч өнөөдөр гэхэд 15 хайрцаг гүзээлзгэнэ хайрцаглаж, 100 жин цоор ногоо багцаглаж байна. Халдварт өвчний үед ариутгах урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн хийж жимс ногоогоо ургуулсаар. Хүлэмжийн жимс ногооны аж ахуй 2017 онд байгуулагдаж жилийн дөрвөн улиралд шинэ ногоо, жимсээр гацаанб иргэдээ хангаж байна. Халдварт өвчинтэй тэмцэн зогсож байгаа хүмүүст хүртэл өөрсдийнхөө гараар тарьж ургуулсан эрүүл ногоо жимсээр дэм өгч байна.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан