Чойбалсан хотын хэмжээнд цэцэрлэгүүдийг түр хаалаа

2018 оны 1-р сарын 10 өдөр
\"\"Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр захирамж гарган энэ сарын 11-нээс 19-нийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо. Тухайлбал, Чойбалсан хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч амбулаторийн нийт үзлэгийн 18.1, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.9 хувийг эзэлж байгаа юм. Мөн БОЭТ-д 290 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 67 нь томуу, томуу төст өвчний хүндрэлээс шалтгаалан эмчлүүлж буй 0-5 насны хүүхэд байна. 

Цэцэрлэгүүдийг түр хаах хугацаанд хүүхдийн байгууллагын орчны ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг сайжруулж, хүүхдийг витаминлаг хоол хүнсээр хангах, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэн дархлааг дэмжих ажилд анхаарал хандуулахыг ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудад даалгав. Мөн бага насны хүүхэд нь өвчилсөн буюу 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд эмнэлгийн бичгийг үндэслэн 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Чойбалсан хотын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.
  • Отгонтуяа
  • 859
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313