\"Дорнын ундарга\" цэвэр ус худалдаанд гарлаа

2017 оны 12-р сарын 1 өдөр
 “ДОЦ” компанийн “Дорнын ундарга” гүний цэвэр усны үйлдвэр нээлтээ хийж, бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа. Тус үйлдвэр нь цагт хоёр тонн ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий цэвэр усны шугамыг мэргэжлийн байгууллагаар суурилуулан байнгын ашиглалтад оруулснаар орон нутагтаа 10 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.

“Дорнын ундарга” цэвэр ус нь ундны гүний эх үүсвэртэй, стандартын шаардлага хангасан зориулалтын байр талбайтай, усны сав баллон нь гурван дамжлагын машинаар ариутгагддаг, ус цэвэршүүлэх процесс вакум орчинд явагддаг зэрэг давуу талтай.

Ийнхүү “Дорнын ундарга” цэвэр ус худалдаанд гарснаар Дорнод аймгийн тав дахь цэвэр усны үйлдвэр боллоо. 
  • Отгонтуяа
  • 696
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313