Эргүна \"Хун\"-гийн домогт нутаг

2018 оны 1-р сарын 3 өдөр
 \"\"Өтгөн шигүү ой шугуй, нүд алдам тал нутаг, өнгө алагласан нуга, мяралзан урсах өргөн гол бүхий ер бусын байгалийн үзэсгэлэнт газар бол Эргүна юм. Эргүна хот нь ӨМӨЗО-ы зүүн хэсэгт Орос улстай голоор хиллэхийн зэрэгцээ Хятад улсын хамгийн өндөрлөг газарт оршдог хилийн хот юм. Нарийвтар голын хоёр талд Орос, Хятад улсын тосгод хөрш саахалт айл гэлтэй аж төрөн суух нь тун сонин. 

\"\"
Эргүнагийн сав газрыг Монгол үндэстний галт голомттой нарийн сэжмээр холбогдсон нутаг гэж түүхчид үздэг. Нийтийн он тооллын нэгдүгээр зуунд Шитабэй үндэстний өвөг дээдэс чулуун агуйгаасаа гарч, өмнө зүгт нүүдэллэн говь нутаг суурьшжээ. Шүи тангийн үед Монгол Шивэи аймаг нь энд мал маллаж, ан агнан амьдарч байсан бол нийтийн тооллын 12 дугаар зуунд нэгэн тэнгэрлэг хөвүүн Эргүна голын хөвөөнд их цэргээ цуглуулж дайлаар мордон Монголын олон аймгуудыг нэгтгэжээ. Энэ түүх нь \"Монголын нууц товчоо\"-ны эхлэлтэй холбогдон, монголчуудын өвөг дээдсийн судар түүхийг улам урагшлуулан мөшгих сэжим болдог. 

\"\"
Эргүна хот өөрчлөлт явцдаа Орос улстай чөлөөтэй хамтран ажиллах гүүр болж, аж ахуйн бүс нутаг болон хөгжиж байгаа юм. Эргүна хот газар нутгийн хувьд олон давуу талтай. Тухайлбал, олон үндэстэн төвлөрсөн, ашиг малтмал ихтэй гаад давуу тал цөөнгүй. 

\"\"
Хөгжлийн явцдаа тус хот нь \"Бүх улсын арван шилдэг нэгж\", \"Хятад улсын хамгийн хөгжингүй аж ахуйн хөгжсөн хот\", \"Хятад улсын үндэстний зан заншил бүхий соёлын онцлогтой аялал жуулчлалын орон\", \"Газар тариалан, аялал жуулчлал хөгжсөн хот\" зэрэг цол хүртэж, Олон улсын хурлаас \"Дэлхийн 100 хот\", \"Өв тэгш хөгжиж буй хот\"-оор сонгогдсон байна. 

\"\"
БАЯРТ, ЦЭНГЭЛ
  • Отгонтуяа
  • 542
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313