Хайлаарын Нэгдүгээр дунд сургуулийн эвлэлийн хороо, хичээл хүмүүжлийн газар, хэл бичгийн дугуйлан, “Үлэмжийн чанар” нийгэмлэгээс “Хөлний бахархал” яруу найргийн цомын тэмцээнийг долоо дахь удаагаа зохион байгууллаа. Яруу найргийн тэмцээний төгсгөлийн шат 11-р сарын 16-нд Хайлаар дахь Нэгдүгээр дунд сургуульд явагдаж өндөрлөсөн. Тус тэмцээнийг 2013 онд Хайлаарын Нэгдүгээр дунд сургуулийн “ Үлэмжийн чанар” нийгэмлэгээс санаачлан, Эвлэлийн хороо, хэл бичгийн дугуйлан хамтран зохион байгуулж долоон жил болжээ. Яруу найраг уран уншлагад дуртай, сурагч залуусын дунд нэр хүндтэй тус тэмцээнд түрүүлсэн яруу найрагч дараагийн уралдааныг хөтлөх эрхийг эзэмшдэг уламжлалтай. Уг тэмцээнд срагчид оролцсоноор үндэстнийхээ үг хэл үсэг бичгийг хамгаалах, эзэмшиж хэрэглэх ухамсарт суралцаж, илтгэх чадвараа дээшлүүлдэг. Тэмцээнд ахлах нэгдүгээр ангиас 19 сурагч, ахлах хоёрдугаар ангиас 22 сурагч тунаж, эцсийн шатанд өрсөлдөн Баясгалан түрүүлж, Номин, Сүлдээ, Ариун, Анис нар удаалан, Сонихон, Ялан, Мойл нар гуравт шалгарч нийт 12 сурагч шагнал гардлаа. Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан