“Халхголын тулалдааны ач холбогдол” зохион бичлэгийн уралдаан зарлав

2019 оны 2-р сарын 12 өдөр

\"\"

Монгол, Орос хүүхдүүдийн дунд “Халхголын тулалдааны ач холбогдол” зохион бичлэгийн уралдаан зарлалаа. МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин, Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэй ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. 

Сурагчдын зохион бичлэгийг энэ сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авч, шилдгээр шалгарсан арван хүүхэд хоёрдугаар шат буюу ярилцлагад оролцоно. Уралдаанд оролцох хүсэлтэй сурагчид аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт зохион бичлэгээ ирүүлэх боломжтой.

Зохион бичлэгийн уралдааны удирдамжийг танилцуулж байна. 

Ерөнхий болзол
  • “Халх-голын тулалдааны ач холбогдол” зохион бичлэгийн уралдааныг Орос болон Монгол ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 ангийн сурагчдын дунд зарлаж байгаа бөгөөд гол зорилго нь залуу үеийнхний иргэний болон эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
  • Зохион бичлэгийн уралдааныг МОНЦАМЭ-гийн агентлагийн “Новости Монголии” сонин, Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран зохион байгуулж байна.
  • Зохион бичлэгийн уралдааныг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
  • Уралдаанд Орос болон Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг хамруулах зорилготой.
  • Энэхүү баримт бичиг нь уралдааны зорилго, болзол, зохион байгуулагдах хугацаа, журмыг тодорхойлж өгнө.
Уралдааны зорилго болон зорилтууд

Уралдааны зорилго нь Монгол-Оросын найрамдалт харилцааг улам бэхжүүлж, залуу үеийнхэнд Халхын-голын тулалдаан болон Дэлхийн II дайнд оролцсон ахмад дайчдыг хүндэтгэх, нацизмыг ялсан эх орноороо бахархах сэтгэлгээг суулгаж өгнө.

Зорилтууд:

2.1 Түүхэн үйл явдал болох дэлхийн II дайны талаар дурсамжийг хадгалан үлдэх.
2.2 Хүүхэд болон өсвөр насныхны бүтээлч авьяаслаг чанарыг хөгжүүлэх
2.3 Уг уралдаанд оролцсоноор сурагчид ахмад үеийнхнийгээ ойлгож, сэтгэл зүйн хувьд тэдэнтэй ойр болно.

Уралдааны зохион байгуулалт

4.1. Уралдааныг зохион байгуулах хороог байгуулах бөгөөд тус хороо нь ирүүлсэн зохион бичлэгүүдийн талаар мэдээлэл өгч, шагналыг гардуулна.
4.2. Уралдааны ялагчдыг тодруулахын тулд шүүгчдийн бүрэлдэхүүнийг байгуулж, тэд уралдаанд ирүүлсэн зохион бичлэгүүдийг дүгнэнэ.

Уралдааны шүүгчид

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины удирдлага  Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвтэй хамтран батална.

Уралдааны журам болон хугацааУралдаан нь хоёр үе шаттайгаар явагдана.

6.1. Нэгдүгээр үе шат – бичгээр:
Зохион бичлэгийг  2019.01.25-2019.02.25-ны өдөр хүртэл хүлээн авна
Уралдаанд оролцогчид нь зохион бичлэгээ уралдааны болзолын 1.4-т заасаны дагуу  Монгол улсын газар нутагт байрлах боловсролын байгууллагуудад хүлээлгнэ өгнө.
Тус боловсролын байгууллагын удирдлага эсвэл оролцогчыг төлөөлж буй этгээд нь зохион бичлэгийг шүүгчдэд хүлээлгэн өгнө. Зохион бичлэгийг дараах хаягаар явуулна: МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины редакцид, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Жигжидын гудамж -8 

Мөн delgermaa@yahoo.com хаягаар явуулах бөгөөд “Халх-голын тулалдааны ач холбогдол” уралдаанд хэмээн бичсэн байх ёстой.
Интернэтээс хуулсан зохион бичлэгийг тооцохгүй.
Уралдааны нэгдүгээр үе шатанд хамгийн сайнд тооцогдох 10 шилдэг зохион бичлэгийг шилж авна.
6.2. Хоёрдугаар үе шат – ярилцлага:
Хоёрдугаар үе шат нь 2019.02.25-2019.02.28-ны өдрүүдэд явагдана.
Уралдааны нэгдүгээр үе шатанд оролцож зохион бичлэг нь шилдэгт шалгарсан 10 хүүхэд нь хоёрдугаарт шат буюу ярилцлаганд орно.
Уралдааны хоёрдугаар үе шат буюу ярилцлага хийсний дараа шүүгчид уралдааны гурван ялагчийг тодруулна.
Уралдаанд оролцож, нэгдүгээр байр эзэлсэн сурагч нь ОХУ-аас олгох тэтгэлэгээр Оросын их, дээд сургуульд суралцах эрх авна.
Уралдаанд хоёр, гуравдугаар байр эзэлсэн сурагчдад мөнгөн шагнал олгоно.

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага

7.1. Зохион бичлэгийг оролцогч нь өөрөө бичсэн байх ёстой.
7.2. Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгийг эргүүлж өгөхгүй бөгөөд зохион байгуулагчдын шийдвэрээр шаардлагатай үед ашиглана.
7.3. Зохион бичлэгт тавигдах шаардлага.
-зохион бичлэг нь А4 хэмжээтэй цаасан дээр гурван хуудас буюу 900 үгтэй    байна
-MS Word дээр  doc эсвэл docx-ээр Times New Roman үсгийн 14-тийн шрифтээр, мөр хоорондын зай 1.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг дүгнэх шалгуур

Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгүүдийг дараах байдлаар шалгаруулна:

-Зохион бичлэгийн агуулга  нь сэдэвт тохирсон байх
-сэдвийг хэрхэн гаргасан болон агуулга
-уран сайхны илэрхийлэл
-утга санаагаа илэрхийлсэн байдал
-зөв бичсэн байдал (найруулга, зөв бичгийн дүрэм, цэг, таслал)
9.Уралдааныг дүгнэх
9.1. Зохион бичлэгийн уралдааны шагналыг гардуулах ёслол 2019 оны гуравдугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотноо болно.
9.2. Зохион байгуулагчид нь эхний гурван байрнаас гадна оролцогчдод шагнал, урамшуулал олгох эрхтэй.

Уралдааны санхүүжилт

Уралдааны зардалыг зохион байгуулагчид гаргана.
11.Зохион байгуулагчидтай холбоотой барих
МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Жигжидын гудамж -8
Утас: 314574, 99840016
Эмайл: delgermaa@yahoo.com
Оросын  соёл, шинжлэх ухаан төв, Улаанбаатар хот, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 39


  • Отгонтуяа
  • 488
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313