Б.ЭРХЭМБАЯР АЙМГИЙН МЭРГЭН, СПОРТЫН МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗЛЫГ ЗЭРЭГ ХАНГАЛАА

2019 оны 7-р сарын 31 өдөр
 \"\"\"\"\"\"\"\"\"\"Ардын Хувьсгалын 98 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019”, “Зүүн бүсийн Чуулга харваа” аймгийн баяр наадмын Үндэсний их сурын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Гавъяат тамирчин, Дархан мэргэн, Урианхай харвааны Улсын мэргэн, Буриад сурын Улсын мэргэн Цэвээний Хүдэрчулуун, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Монгол Улсын Дархан мэргэн Дашнямын Бор-Охин, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Дархан мэргэн Х.Оюунчимэг тэргүүтэй улсын цолтой 8 харваач, аймаг, сумын цол, спортын мастер, дэд мастер, спортын 1-3 дугаар зэрэгтэй болон залуучууд нийт 250 гаруй харваач сэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Эрэгтэй харваачдаас тэргүүн байранд Дорнод аймгийн Матад сумын харъяат, аймгийн Онцгой байдлын газар, “Хэрлэн барс” клубын харваач Батболдын Эрхэмбаяр 34 онож, түрүүлэн аймгийн мэргэн, спортын мастер цолны болзлыг зэрэг хангажээ. Энэ нь түүхэнд анх удаагаа давхар болзол хангаж байгаа тохиолдол боллоо. Дэд байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Хэрлэн барс” клубын харваач Мэлсийн Бат-Орших 33 онож, аймгийн Гарамгай харваач цолны болзол хангасан байна. Гуравдугаар байранд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, аймгийн Гоц харваач С.Баттулга 32 оноогоор, дөрөвдүгээр байранд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат М.Өлзийбаатар 31 оноогоор,тавдугаар байранд Төв аймгийн Зуунмод сумын харъяат Д.Мөнхбаатар 31 оноогоор, зургадугаар байранд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Ө.Эрдэнэбилэг 31 оноогоор спортын дэд мастерын болзол хангаж, долдугаар байранд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат, “Хасбуу” клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Б.Мөнхбамбар 30 оноогоор, наймдугаар байранд Говь-Алтай аймгийн Алтай сумын “Алтай” клубын харваач С.Мягмаржав 28 оноогоор тус тус шалгарлаа. Эмэгтэй харваачдаас тэргүүн байранд Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Дархан мэргэн Х.Оюунчимэг 33 оноогоор, дэд байранд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат, аймгийн Гарамгай харваач Б.Анхзул 30 оноогоор, гуравдугаар байранд Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, аймгийн мэргэн Х.Солонго 29 оноогоор, дөрөвдүгээр байранд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат, аймгийн мэргэн Л.Одсайхан 28 оноогоор, тавдугаар байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн харваач, Монгол Улсын Гарамгай харваач, Буриад сурын Улсын мэргэн Ч.Гандаваа 28 оноогоор, зургадугаар байранд Улаанбаатар хот, Багануур дүүрэг, “Уурхайчин” клубын харваач Д.Гандулам 28 оноогоор, долдугаар байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, аймгийн мэргэн спортын мастер Э.Оюунжаргал 28 оноогоор, наймдугаар байранд Хэнтийн аймгийн Хэрлэн сумын харъяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спортын хорооны харваач Б.Пүрэвсүрэн 28 оноогоор тус тус шалгарчээ.                                                                                                          
                                                           Сурын харвааны салбар хороо Г.Төмөрчулуун \"\"\"\"\"\"\"\"\"\"
  • Отгонтуяа
  • 557
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313