Аймгийн баяр наадмын сурын харваа эхэллээ

2019 оны 7-р сарын 25 өдөр
 \"\"\"\"Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын Хувьсгалын 98 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019” баяр наадам Буриад сурын харваагаар эхэллээ. Буриад сурын харваанд Монгол Улсын Гавъяат тамирчин, Дархан мэргэн, Урианхай харвааны Улсын мэргэн, Буриад сурын Улсын мэргэн Ц.Хүдэрчулуун тэргүүтэй Буриад сурын Улсын мэргэн 4, Буриад сурын аймгийн мэргэчүүл, спортын мастер, дэд мастер цолтнууд нийт 81 харваач сэц мэргэнээ сорьж байна. Эрэгтэй харваачдаас тэргүүн байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Гавъяат тамирчин, Дархан мэргэн, Урианхай харвааны Улсын мэргэн, Буриад сурын Улсын мэргэн Ц.Хүдэрчулуун 58 оноогоор, дэд байранд Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Лхагвадорж 58 оноогоор, гутгаар байранд Дорнод аймгийн Булган сумын уугуул, спортын мастер Б.Нямбаяр 57 оноогоор байр эзэллээ. Эмэгтэй харваачдаас тэргүүн байранд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат, “Хилчин” спорт хорооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер З.Пэрэнлэймаа 56 оноогоор, дэд байранд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат, “Хилчин” спорт хорооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Г.Энхмандах 52 оноогоор, гутгаар байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн харваач, Монгол Улсын Гарамгай харваач, Буриад сурын Улсын мэргэн Ч.Гандаваа 52 оноогоор байр эзлэв.                                                                                                                            Сурын харвааны салбар хороо
\"\"
  • Отгонтуяа
  • 515
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313