60 ӨСВӨРИЙН ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

2019 оны 7-р сарын 29 өдөр
 \"\"\"\"\"\"
Ардын Хувьсгалын 98 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019”, “Зүүн бүсийн Чуулга харваа” аймгийн баяр наадмын харваа гурав дахь өдрөө хүүхдийн харвааны шилдгүүдээ тодруулсан. Хүүхдийн харваанд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн 60 өсвөрийн харваач 28 сум тавьж, цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд тэргүүн байранд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын өсвөрийн харваач Г.Тэмүүжин 24 оноогоор, дэд байранд Хэнтийн аймгийн Биндэр сумын өсвөрийн харваач Б.Ганбаатар 19 оноогоор, гуравдугаар байранд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын өсвөрийн харваач Б.Тэмүүлэн 18 оноогоор, дөрөвдүгээр байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын өсвөрийн харваач Д.Хишигбат 17 оноогоор, тавдугаар байранд Дорнод аймгийн Матад сумын өсвөрийн харваач А.Бумцогт 16 оноогоор тус тус шалгарлаа. Эмэгтэй төрөлд тэргүүн байранд Төв аймгийн Зуунмод сумын өсвөрийн харваач Н.Ариун-Эрдэнэ 27 оноогоор, дэд байранд Төв аймгийн Зуунмод сумын өсвөрийн харваач Т.Анужин 23 оноогоор, гуравдугаар байранд Дорнод аймгийн Хэрлэн сумын өсвөрийн харваач Б.Саранчимэг 23 оноогоор, дөрөвдүгээр байранд Төв аймгийн Зуунмод сумын өсвөрийн харваач Б.Өлзийдэлгэр 22 оноогоор, тавдугаар байранд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын өсвөрийн харваач Ц.Мишээл 20 оноогоор тус тус шалгарлаа.
\"\"\"\"\"\"
  • Отгонтуяа
  • 500
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313