6-р сарын 29-ны өдөр ӨМӨЗО-ны Хайлаар хотод Хятад Орос Монгол 15 дахь удаагийн үйлдвэрлэл үйлчилгээний салбарын зөвлөгөөн болон үзэсгэлэн худалдаа, гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Хятад, Орос, Монгол мөнхийн хөрш гурван улс нь \"Нэг бүс нэг зам\" хөтөлбөрийн хүрээнд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг явуулж байна. Уг зөвлөлгөөн, үзэсгэлэн худалдаа, гэрээнд гарын үсэг зурах ёслолд ӨМӨЗО-ны Хайлаар хотын Намын хорооны намын дарга Үүй Ли Шин, ӨМӨЗО-ны Хайлар хотын Намын хорооны намын орлогч , хотын дарга Жиань Хунь, ӨМӨЗО-ны Худалдаа бэлтгэлийн танхимийн Вань Вэн Жиэ, ӨМӨЗО-ны Хайлаар хотын Иргэдийн төлөөлөгчдийн байнгийн хорооны орлогч эрхлэгч Сайнту зэрэг удирдлагууд болон Оросын Чита хотын орлогч дарга Баироннови Чүвеликтүви, Монгол улсын Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох аж ахуйн нэгж албан байгууллагуудын төлөөлөл 150 гаруй хүн оролцов. Бараа бүтээгдэхүүн танилцуулах хуралд Оросын Чита хотын аж ахуйн товчоо, Оросын бүгд найрамдах Буриад улсын Худалдаа үйлдвэрлэлийн нийгэмлэг, Монгол улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дорнод аймаг дахь салбар, Манжуур хотын засгийн газар, Хайлаар тойргийн засгийн газар, Эргүнаа хотын засгийн газар, Заланайл хотын засгийн газар оролцлоо. Хятад, Орос, Монгол гурван улсын худалдаа үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн орныг илэрхийлэх брендүүдийг дэлгэн танилцуулсан. Энэ үеэр Хятад, Монгол улстай 9 төрлийн 6,1 тэрбум юань хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үзэсгэлэн худалдааны худалдан авалт 3,9 тэрбум юаньд хүрсэн байна. Хятад улсаас хэрэгжүүлж буй \"Нэг бүс нэг зам\" хөтөлбөрийн хүрээнд хөрш хоёр улстайгаа 5.3 тэрбум юань хөрөнгө оруулалттай хамтын ажиллагааны ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан