“БИДНИЙ НАЙРАМДАЛ” ОЛОН УЛСЫН СУРАГЧДЫН ГАР ЗУРГИЙН БОЛОВ
“Бидний найрамдал” олон улсын сурагчдын гар зургийн VIII уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Хөх хотод боллоо. Гар зургийн уралдааныг 6-9, 10-13, 14-17 насны ангилалаар зохион байгуулж Монгол улсын Улаанбаатар хот, ӨМӨЗО-ы Хөх хот, Шилийн хот, Тунляо, Баяннуур, бугат, Эрээн хотуудын нийт 188 хүүхэд оролцсон. Бага насны буюу 6-9 насны ангилалд Б.Эрмүүн “Багачуудын нөхөрлөл” бүтээлээрээ, дунд нас буюу 10-13 насны ангилалд Мэргэн “Дүүлэн нисэх нөхөрлөл” бүтээлээрээ, ахлах нас буюу 14-17 насны ангилалд Б.Марал “Сайн сайхнаа хуваалцъя” бүтээлээрээ тэргүүн байр хүртлээ. Гар урлалын төрөлд М.Уранчимэг “Хөх орд, Монгол гэр” бүтээлээрээ шалгарч нэгдүгээр байрыг эзэлсэн байна. Мөн “Шилдэг удирдсан багш”-аар 4 багш тодорч, 3 сургууль “Шилдэг зохион байгуулсан сургуулиар шалгарав. Шагнал гардуулах ёслолын үеэр ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч ноён Цэцэн “Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хүүхдүүд уран бийр, ухаалаг сэтгэхүйгээрээ хоёр орны найрамдлын харилцааг харуулснаараа гар зургийн уралдаан онцлогтой байлаа ” гэсэн юм. Мөн Монгол улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Мөнх-Эрдэнэ “Монгол Хятад хоёр орны дипломат харилцааны 70 жилийн түүхэн ойн хүрээнд хоёр орны хүүхэд багачуудын дунд найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдний энх тайван найрамдлыг бэхжүүлэх, харилцан ойлголцож нөхөрлөлийг хөгжүүлэх төлөвшлийг бий болгох зорилгоор уг зургийн уралдаан зохион байгуулж байна. Хоёр улсын найрамдал, соёл боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд багачуудын нөхөрлөлийг батжуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа” гэж байв. ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Сурган хүмүүжлийн танхим, МУ-аас Хөх хотод суугаа суугаа Ерөнхий консулын газар зохион байгуулж, ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Хөх хотын үндэстний туршилтын бага сургууль, ӨМ-дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг хамтран оролцлоо. Тус үйл ажиллагаа нь жил бүр цэцэрлэгийн насны хүүхдүүд болон ЕБС-ын сурагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддагаараа онцлог.
Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана,Цэнгэл, Урьхан