“СЭТГЭЛД ДОТНО БНХАУ-ЫН ӨМӨЗО” БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

2019 оны 4-р сарын 19 өдөр

\"\"

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монгол хоёр улсын гадаад харилцаа тогтсоны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны мэдээ мэдээллийн алба,Утга урлагийн холбоо, Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Дорнод медиа групп” хамтран Монгол улсын хэмжээнд “Сэтгэлд дотно БНХАУ-ын ӨМӨЗО” бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго: Хятад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн хамтын ажиллагааг улам бүр зузаатган бэхжүүлэх

Бичлэгийн төрөл: Аян замын тэмдэглэл, сурвалжлага нийтлэл.

Хамрах хүрээ: БНХАУ,ӨМӨЗО-ны хот, хошуу нутгаар зорчиж байсан Монгол улсын иргэн, хүүхэд насанд хүрэгчид

Бүтээлд тавигдах шаардлага:

- Сэдвийн агуулгад нийцсэн байх.

- А4 хоёр нүүр хэмжээтэй байх.

- Баримт болгож фото зургийн хамт ирүүлэх.

-Уралдаанд ирэх материал урьд өмнө нь сонин сэтгүүлд нийтлэгдэж байгаагүй шинэ бүтээл байх.

Материал хүлээн авах газар: Уралдааны материалыг 2019 оны 4-р сарын 20-ноос 5-р сарын 31-нийг хүртлэх хугацаанд Дорнод аймгийн “Дорнод медиа групп” дээр болон dornod_sonin@yahoo.com хаягаар хүлээж авна.

Шагнал:

Нэгдүгээр байр: 2.Мэргэжлийн нэг, мэргэжлийн бус нэг. Тус бүр 3000 юань

Хоёрдугаар байр: 4.Мэргэжлийн хоёр, мэргэжлийн бус хоёр. Тус бүр2000 юань

Гуравдугаар байр: 4.Мэргэжлийн хоёр , мэргэжлийн бус хоёр. Тус бүр 1000 юань

Уралдаанд оролцсон бүх хүнд дурсгалын зүйл гардуулна. Уралдааныг хоёр шатаар дүгнэнэ. Бүтээл хүлээн авах хугацаа 4-р сарын 20-ноос 5-р сарын 31-ний хооронд Монгол улсын Дорнод аймгийн “Дорнод медиа групп” –ын байранд хүлээн авна. Эхний шалгаруулалтыг бүтээл авсанаас хойш 7 хоногийн дотор шалгаруулна. Эцсийн буюу шийдвэрлэх шатыг Хятад, Монгол хоёр улсын мэргэжлийн, нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэнхамтарсан комисс шалгаруулна.

Зохион байгуулах комисс: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба, Утга урлагийн холбоо

Хамтран ажиллах байгууллага: Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Дорнод медиа групп”

                                                                              Харилцах утас: 8907-03138801-33128858-5324


  • Отгонтуяа
  • 586
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313