Оны эхний өдөр 4 хүүхэд мэндэллээ

2018 оны 1-р сарын 2 өдөр
\"\"Шинэ оны эхний өдөр Дорнод аймагт 4 хүүхэд мэндэллээ. 1 дүгээр сарын 1-ний 00:55 минутад 4 кг хүү мэндэлснээр энэ өдөр 2 охин, 2 хүү эсэн мэнд төрсөн байна. Харин өнөөдөр шөнийн 03 цагт ихэр охин мэндэлсэн гэж БОЭТ-ийн Төрөх тасгаас мэдээллээ.

\"\"
Өнгөрсөн 2017 онд тус аймагт 1874 хүүхэд мэндэлсний 50.5 хувь нь хүү байжээ. Оны сүүлийн 14 хоног төрөх тасаг их ачаалалтай ажиллав. Тухайлбал, 12 дугаар сарын 28-нд 9 хүүхэд, 29-нд 11 хүүхэд мэндэлж, төрөхийн хэд хэдэн хүндрэл гарсныг эсэн мэнд төрүүлсэн байна. Дорнод аймгийн БОЭТ сүүлийн 5 жил эхийн эндэгдэлгүй, амжилттай ажиллаж байгаа төдийгүй 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулаад байгаа юм.
  • Отгонтуяа
  • 1337
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313