Ой хээрийн түймэр буурав

2018 оны 1-р сарын 1 өдөр
\"\"Дорнод аймгийн хэмжээнд энэ онд ой хээрийн түймэр, обьектийн гал түймэр буурсан гэсэн таатай мэдээлэл гарлаа. Тухайлбал, ой хээрийн түймэр 12 тохиолдлоор буюу 0.8 хувиар буурч, обьектийн гал түймэр 58 хувиар буурсан байна. Дорнод аймгийн Онцгой байдлын газар энэ онд ой хээрийн болон ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүүлэх зорилт дэвшүүлэн ажилласан юм.

Манай аймагт энэ онд 35 удаагийн ой хээрийн түймэр гарч, 2977га ой, 342 мянган га бэлчээр шатаж, байгаль экологид 2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Ой, хээрийн түймрийг шалтгаан нөхцлөөр нь ангилвал автомашин, трактор, мотоциклийн техникийн бүрэн байдал, галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас 22 хувь, иргэдийн пийшин зуух, ил задгай асгасан үнс нурамнаас 8 хувь, татаж байсан тамхиа унтраалгүй хаяснаас 5 хувь, байгалийн хүчин зүйл буюу аянганаас 31.4 хувь, шалтгаан тогтоогдоогүй 17 хувь, Цагдаагийн байгууллага шалгаж байгаа түймэр 14 хувийг эзэлж байна. харин объектийн гал түймэр 48 удаа гарч, ард иргэд болон аж ахуй нэгж байгууллагын 1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг аварч, гал түймэрт 91,7 сая төгрөгийн хохирол учирч, галын тоо 58,5 хувиар буурсан байна.
  • Отгонтуяа
  • 649
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313