Он гарсаар 1244 иргэн ажлын байртай болжээ

2017 оны 12-р сарын 22 өдөр
\"\"
Дорнод аймгийн хэмжээнд энэ онд 1244 иргэн ажилд зуучлагдан оржээ. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 1545 ажилгүй иргэн байгаагийн 70 хувь нь ажил хайгч иргэн, 29 хувь нь өөр ажил хайж байгаа иргэд байгаа юм. Мөн энэ онд 491 иргэн Хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлжээ.

Өнгөрсөн 11 дүгээр сарын байдлаар манай аймгийн үйлчилгээний үнэ өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 3 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 6 хувь,  гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.5 хувиар тус тус өссөн байна.

\"\"
Харин Орон нутгийн төсвийн нийт орлого (орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан) 47130.9 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 47934.6 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 803.7 сая төгрөгөөр давсан байна. Аймгийн төсвийн нийт зарлага 50639.1 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 47831.1 сая төгрөгийн гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс хийлээ.
  • Отгонтуяа
  • 764
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313