Дорнод аймгийн төв номын сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим Монголын номын сангуудын консорциумын \"Оны онцлох үйлчилгээ\"-гээр шалгарлаа.
Тус аймаг 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалал хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулан, хэрэгжүүлж байгаа юм. Аймгийн Төв номын сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим нь энэ оны 2 дугаар сард нээлтээ хийсэн юм.
Дорнод аймгийн хэмжээнд 4175 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 300 гаруй нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Уг танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан DAISY, И брайль технологи, мөн Монгол хэлний ярьдаг программ зэргийг нэвтрүүлсэн байна.