
Умард хилийн бүсгүйчүүдийн “Шинэхэн эрин үе ”-ийн 2-р удаагийн “Шинэхэн -ий Буриад бууз хийх ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа
Буриад бууз хийх нь буриад бүсгүйчүүдийн хувьд бүтээлч сэтгэхүй хөдөлмөрийнхөн ундрал билээ.
Идээний соёлын гүн хөрстэй Шинэхэн нутгийн буриад бууз цавчимал, наамал нутгийнхан онцлогт идээ болох бөгөөд буриад бүсгүйчүүдийн өв соёлын ундрал юм.
Буриад бууз хийх ур мэргэжлийн уралдаанаар дамжуулан нутгийн онцлогт идээний амт онцлогыг нь өргөн түмэнд таниулж мэдүүлэх мөн “Цагаан идээ” хэрхэн боловсруулдаг ур чадварыг илтэд харуулж, “Цагаан идээний таваг засах”, уламжлалт өв болох идээний соёлоор шилдэг бүтээгдэхүүнүүдийг бий болгосон. Олон төрлийн найрлагатай, гоёмсог өнгөтэй урлагийн бүтээл шиг харагдаж байлаа. Тэмцээнийг үзэгчдийн хувийн сонголтын дагуу сонгож, шилдэг алдартай шагналыг гардуулж, үзэгчдийн урам зоригыг нь бүрэн дайчлав.
Эвэнки хошууны Шинэхэн зүүн сум “3.8”-ны Дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн баяраа бэлэглэн тэмдэглэх арга хэмжээгээ Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумын 2-р удаагийн Шинэхэний “тансаг идээ” буриад бууз хийх ур мэргэжлийн тэмцээнээр Шинэхэн зүүн сумын Мөнгөн-чулуу гацааны олон түмний үйлчилгээний төвд зохион байгуулав.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй