Сэтгүүлч 22-ны өдөр Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, дотоодын аялал жуулчлалын түүвэр судалгааны үр дүнгээс үзвэл, 2024 онд дотоодын жуулчдын тоо 5 тэрбум 615 сая болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 724 саяар нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 14.8%-иар өссөн байна. Үүний дотор, хот суурины 4.37 тэрбум оршин суугчид дотооддоо аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.3%-иар нэмэгджээ. Хөдөө тосгоны 1 тэрбум 245 сая иргэд дотооддоо аялсан нь өмнөх оны мөн үеэс 9,9%-иар өссөн байна.
Улирлын хувьд, эхний улиралд дотоодын жуулчдын тоо 1 тэрбум 419 сая болж, өмнөх оны мөн үеэс 16.7%-иар өсөв. Хоёрдугаар улиралд, дотоодын жуулчдын тоо 1 тэрбум 306 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,8%-иар өссөн байна. Гуравдугаар улиралд, дотоодын жуулчдын тоо 1 тэрбум 512 саяд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 17,2%-иар өсөв. Дөрөвдүгээр улиралд, дотоодын жуулчдын тоо 1 тэрбум 378 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13,2%-иар өссөн байна.
2024 онд дотоодын жуулчдын нийт аялалын зардал 5 триллион 750 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 0,84 их наяд юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17,1%-иар өссөн байна. Үүний дотор, хот суурины оршин суугчдын аялал жуулчлалын зардал 4.93 их наяд юань болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.0%-иар өссөн байна. Хөдөө тосгоны иргэдийн аялал жуулчлалын зардал 830 тэрбум юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 12.2%-иар өссөн байна.
Эх сурвалж:https:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй