1-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны XIV удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлын Гуравдугаар хурал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлгөөний XIII удаагийн хорооны Гуравдугаар хурал бүх зөвлөлдөх ажлаа төгс амжилттай дуусгаад ялалттай өндөрлөлөө. Хурал хуралдаж байх үедээ хоёр их хурлын төлөөлөгчид бүх орны ард түмний хүнд итгэл найдварыг үүрэг хариуцлагатай хүлээн авч, тушаал болон хариуцлагаа хууль ёсоор гүйцэтгэж, идвэхитэйгээр санал дурьдан, арга ухаанаа дэвшүүлэн зөвлөлдөж, эзэн хүний зориг болон дээд хэмжээний улс төрийн хариуцлагатай байхаа ил тодоор илэрхийллээ. Тэд өнгөрсөн жилийнхээ амжилт, үр дүнгээ эрэгцүүлэн дүгнэж, шинэ нэг жилийнхээ хөгжилтийн төслөө хамтдаа зөвлөж, бүх төрлийн сонгуулын үүргээ төгс амжилттай биелүүлж, Засгийн газрын ажлын тайлан илтгэл, “Хоёр хороо”-ны ажлын тайлан болон бусад бүх талын тайлан болон шийдвэрийг хянан зөвлөж батлав. Хуралд Намын төв хорооны шийдвэрт бодлого байрлуулалт болон ӨМӨЗО-ны Намын хорооны XI удаагийн IX бүгд хурлын ажлын тохируулалтыг туушлуулж, бүх орны ард түмний хамтдаа хүсэж байх эрмэлзлэлийг илэрхийлэв. Төлөөлөгчид Ши Жиньпин нөхрөөр гол болгосон Намын төв хорооны тойронд нэн сайн нягтран бүлгэмдэж, чармайн тэмцэж, шаргуу ажиллан, цуцалтгүй урагшилж, эх улсынхаа умардын энэхүү үзэмжит орноо улам үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулна гэж санал нэгтэй батлан илтгэцгээлээ.
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл