Саяхан ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын яамаас зохион байгуулсан ӨМӨЗО-ны Биет бус соёлын өвийн VIII Шинэ жилийн барааны найр Хөх хотод боллоо. Энэ арга хэмжээ 1-р сарын 1-нээс эхэлж 5-ны өдөр хүртэл 5 хоног үргэлжилэв.
Арга хэмжээн дээр цаасан сийлмэл, баримал, арьсан сийлбэр, пирограф зэрэг уламжлалт биет бус соёлын өвийн төслүүдийг үзүүлж, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нар үйлдвэрлэлийн явцыг биечилэн үзүүлж, биет бус соёлын өвийн бүтээгдэхүүнийг хүн бүрт тайлбарлаж, олон иргэдийн сонирхлыг татлаа. Шинэ жилийн сэдэвт үйл ажиллагаанд иргэд багш нарын удирдлаган дор биет бус соёл болох цөцгийн тосоор уруулын будаг хийж, халуун дулаан уур амьсгалтай, оролцогчид уламжлалт соёлын халуун сэтгэл, сэтгэл татам байдлыг мэдрэв.
Энэхүү Соёлын биет бус өвийн Шинэ жилийн наадамд Өвөр Монголын өөртөө засах орны хэмжээний биет бус соёлын өвийн үйлдвэрлэл, биет бус соёлын өвийн үйлдвэрлэлийг хамгаалах жишиг бааз, ӨМӨЗО-ны уламжлалт гар урлалыг сэргээх төсөлийн өндөр зэрэглэлийн худалдаачид зэрэг 200 гаруй нэгж, аж ахуйн нэгж, коллеж оролцжээ.
Эх сурвалж: http://nm.people.com.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл