Нэгдүгээр сарын 7-нд ядуурлаас ангижрах бүс нутгуудад тусалдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн борлуулалтын индэр болох "832 платформ"-ын зохион байгуулсан оны шинэ "орон нутгийн онцлог бүтээгдэхүүн"-ий худалдаа Бээжинд нээгдлээ.
Шинэ жилийн барааг онлайн болон оффлайнаар зэрэг эхлүүлж, 300 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаанд гарч, нийт гүйлгээний хэмжээ бараг 50 тэрбум юаньд хүрчээ. Ядуурлаас ангижрах зарим бүс нутгийн 46 сянь дүүргийн мянга шахам өндөр чанартай "орон нутгийн онцлог бүтээгдэхүүн"-ийг газар дээр нь үзүүлж, хэрэглэгчдэд "хөдөө тосгон","шинэ жилийн" уур амьсгалыг мэдрүүлж, орон нутгийн онцлогийг гүйцэд харуулсан байна. Үүний зэрэгцээ нийслэлийн худалдан авах нэгжүүдэд шинэ жилийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бүх талаар үзүүлж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй