12-р сарын 6-ны өдөр, 2024 оны Анхдугаар удаагийн Шинэ барга зүүн хошууны Хур таргатай үхрийн махны худалдааны цуглаа үйл ажиллагаа Шинэ барга зүүн хошууны Шинэбулаг сумын Модон-амжид эхэллээ.
Тус үйл ажиллагааны үеэр “Зүүн хошуу малжиллын талбайд” бүх улсын “Нэрт онцлогт шинэ тариалангийн бүтээгдэхүүн” эрхийн бичиг гардуулах ёслол боллоо.
Арга хэмжээн дээр малчид дөнгөж шинэ бэлтгэсэн үхрийн махаа дэлгэн борлуулж, уламжлалт цагаан идээ, еэвэн, цэгээ зэрэг онцлогт хүнсний бүтээгдэхүүнүүдээ ч борлуулжээ. Үүний зэрэгцээ жуулчид шарсан махнаас амтлан, цаст талын халуун тогоог тойрон, Шинэ барга зүүн хошууны таргатай хүч сайтай үхэр хонины махыг амтлав.
Жуулчид тэсгэлгүй зургаа даруулан, биет бус соёлын өвийн үзүүллэгийг сонирхож, цасны мотоцикль унах, сээр шаах зэрэг мөс цасны спортод оролцож, уламжлалт соёлын ид шидийг мэдрэв.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл