12-р сарын 7-нд, Хөлөнбуйр хотын 6 дахь удаагийн мөс цасны өдрийн цуврал үйл ажиллагааны 20 дахь удаагийн Якешигийн Фэнь Хуаньшан уулын мөс цасны улирлын нээлтийн ёслол зохион байгуулагдав.
Арга хэмжээний үеэр жуулчид Lamborghini багийн үзүүлбэрийг үзэж, цасны мотоцикль, чарга зэрэг мөс цасны зугаа цэнгэлийн төсөлд оролцож, цаст талын халуун тогоо зэрэг Хөлөнбуйрын амттанг амтлах боломжтой.
Сүүлийн жилүүдэд Якеши хот "мөс цасны аялал жуулчлал + спорт, мөс цасны аялал + судалгаа, мөс цасны аялал + эцэг эх хүүхдийн арга хэмжээ, мөс цасны аялал + хоол хүнс, мөс цасны аялал жуулчлал + туршилтын жолоодлого" зэрэг өндөр стандартад тохирсон, өндөр чанартай аялал жуулчлал бүхий өвлийн арга хэмжээг сайн төсөвлөж, өвлийн аялал жуулчлалын төрөл бүрийн үйл ажиллагааг өрнүүлж байна.
Эх сурвалж:http://nmg.news.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл