“НУТГИЙН САЛХИ ЮУ ШИВНЭВ” УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН

2024 оны 11-р сарын 25 өдөр

11-р сарын 16-ны өдөр Хайларын “Нуган” кофе шоп-д залуучууд хамтарч нээсэн “Нутгийн салхи юу шивнэв” залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж, олон хүмүүсийн краш болжээ. Үзэсгэлэнгийн нэрийг харангуутаа л ахлах сургуульд сурч байсан “Нутгийн салхи юу шивнэв” гэх найруулгыг өөрийн эрхгүй бодогдуулж, сэтгэл зүрхийг гижигдэнэ. Үзэсгэлэн орон нутгийг харуулж чадсан үзүүлбэр болж, малчин уран бүтээлч, урчуудын уран бүтээлийн үзэсгэлэн гэдгээрээ онцлого нь болж зон олон үзэгчдийн сэтгэлийг соронздож, энэхүү урлаг уламжлалыг хослуулсан соёлын зөөлөн салхи нь хүмүүсийн зүрхэн толт нь хүрч чаджээ.

Урлаг уламжлалыг хослуулсан үзэсгэлэн
Улс үндэстний шилдэг уламжлалт соёл нь олон хүмүүст танигдаж мэдрэгдэх ёстой мөртлөө хүндлэгдэх учиртай. Энэ үзэсгэлэн нь дуу, дүрс шингээлт, гэрэл зураг, эсгий урлал, ясны урлал, ургамлын хатаамал загвар, шивээс, уран зураг, хуучны эдлэл зэргийг урлагаар дүрслэхүйн илтгэх хэлбэрээр тал нутгийн бодит ахуй, малчдын нүүдэл соёлын ухагдахууныг дэлгэн үзүүлж, эдгээр уран бүтээл нь нэн цаашлан хүн болон нутгийн хүйн холбоо, амин шүтлэг, одоох нийгмийн тухай бодлогошрол, уламжлалт соёлын ухамсарлахуй болон ирээдүйн эрэлхийлэлтийг илтгэжээ.

Залуучууд ба соёлын уламжлал шинэчлэл
Шинэ нэг үеийн залуучууд Дундадын үндэстний шилдэг уламжлалт соёлыг уламжлан залгамжлах хариуцлагыг үүрэглэхийн хамт түүний доторх охь содыг гүнзгий ойлгож, өөдөө соёлын итгэлээ бататгахын дунд шинэ цаг үеийн залуучуудын хичээл зүтгэл, ухаан үйлдлэгээ харуулсаар байна.
Залуу нас бидэнд их хотыг мөрөөдөх эрхийг олгосон, гэхдээ эх нутаг минь, уугуул соёл минь яах бэ?гэсэн тулгарал бодлогошролын өмнө, хэдэн залуучууд маань нутгийн малчин уран бүтээлч, урчуудын уран бүтээлээр тэдний сэтгэлийн гүн дэх Хөлөнбуйрын тал нутгийн уугуул соёлын өвийг үзүүлж харуулсан.Залуучууд бас өв соёлоо уламжлан залгамжлах ба шинийг сэдхээр чармайж, түүнийг одоо үеийн нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг болгох хэрэгтэй гэдэгт чармайн ажилсан нь илт харагдана.

Үзэсгэлэн сонирхогчдын сэтгэгдэл:
Уудам: нутгийн салхи бидэнд, өсч өөлий болох нь гадаад талын амжилт болхоор зогсохгүй нэн ч дотоод сэтгэлийн тундас мөн гэдгийг мэдрүүлсэн. Тэр нь биднийг өөрийгөө дахин таньж, явж ирсэн зам хэдий чухал гэдгийг  мэдрүүлсэн… 
Нутгийн салхи бидэнд үлгэр, соёл, хүсэл мөрөөдөл болон ухаарал шивнэн.
Бид хаа явж, хаа хүрсэн ч нутгийн минь салхи үүрд бидний сэтгэлийн минь уяа байж, хязгаарлашгүй хүсэл мөрөөдлийг өвөрлүүлэн, бидний сэтгэлийн гүн дэх дууг минь сэрээж байдаг. 
Гэрэл зураглаач Содхүү: “Хүчтэй мэдрэмж өгсөн үзэсгэлэн байна. Маш сэтгэл хөдөлгөм, чөлөөтэй, сэтгэх орон зайгаар дүүрэн үзэсгэлэн болж чадсан” гэв.
Ялгуум: “Ойрхон мөртлөө биднээс улмаас улам холдож байгаа нүүдэл соёлын элемент хотын нэгэн кофе шопод дэлгэгдэх үед, аливаа бүхэн нь тийм халуун дулаахан байж, биднийг дахин бага насанд минь аваачсан” гэжээ.
Хөтлөгч адуучин Буджав: Олон сайхан гар урлалын бүтээлээр чимсэн энэ өрөөнд суугаад л баймаар гоё санагдлаа. 

Нагац ижийнхээ авдрыг үзэсгэлэнгийн бүтээлийн дунд эвтэйхэн байр олж тавьсан нь сонирхолтой бөгөөд хажуугаар нь тавьсан шагай, ургамлын хатаамал загвар яг л “Мартагдаж байгаа өв соёлоо өвлөж үлдээх үүрэг хариуцлага та нарт байгаа шүү” гэж нагац ижий нь өгүүлж байгаа юм шиг санагдсан.

Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 123
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313