"Шэньжөү-19" сансрын хөлгийн гурван сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад амжилттай нэвтэрч, "Шэньжөү-18" сансрын хөлгийн нислэгийн гурван нисгэгчтэй амжилттай золгов. Ингэснээр 1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид "Тэнгэрийн ордон" буюу Тяньгүн цогцорборт цугларч, Хятадын сансар судлалын түүхэнд тав дахь удаагийн "сансрын золголт"-ыг гүйцэтгэв.
"Шэньжөү-19" сансрын хөлгийн гурван нисгэгчид Хятадын сансрын станцад байрлаж дууссаны дараа, тэд "Шэньжөү-18" хөлгийн нислэгийн гурван сансрын нисгэгчтэй хамтдаа "Гэр бүлийн зураг" авахуулж, тэднийг анхааран санагалзаж буй улс орныхоо ард түмэнд амар мэнд байгаагаа дуулгав.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл