Төвдийн өөртөө засах орны Нгари нутгийн Пуланд Төвдийн өвөрмөц хувцас буюу Пулан хувцас засал хадаглагдан үлджээ.
Пулан хувцас нь 1000 гаруй жилийн түүхтэй бөгөөд эдгээрээс хамгийн тансаг, өвөрмөц нь 20 гаруй кг жинтэй, алт, мөнгө, хув, оюу , шүрэн зэрэг гоёл чимэглэлтэй эмэгтэйчүүдийн "Тогос" хувцас юм. "Биед өмссөн мянган жилийн түүх" гэж нэрлэгддэг.
Сюаньвү бүжиг бол Нгари нутгийн соёлын онцлогтой, дуу бүжиг өгүүлж хайлахыг хослуулсан уламжлалт урлаг юм. Пулан хувцастай Сюаньвү бүжиг хийх нь орон нутгийн баяр ёслолын чухал тоглолтын хэлбэр болно.
Эх сурвалж: Синьхуа сүлжээ. Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй