“БҮС БА ЗАМ· ГЭРЭЛТ АЯЛАЛ” -Д ХАМРАГДСАН АХМАДУУД ЭРЭЭН ХОТНОО

2024 оны 9-р сарын 10 өдөр

Өнөөдөр, есдүгээр сарын 9-нд  “Бүс ба Зам· Гэрэлт аялал Монгол улс дахь ажиллагаа 2024 он"-д хамрагдсан нүдний болор цайх оноштой Монгол улсын 114 ахмад Эрээний төмөр замын боомтоор Хятадад хүрсэн байна.

ӨМӨЗО-ны Эрээний Хилийн хяналт шалгалт хорио цээрийн газар эдгээр ахмадуудыг хилээр шуурхай нэвтрүүлэх тусгай төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал монгол хэлтэй цагдаа нарыг томилон ажиллуулж бүртгэлийн карт бөглөх зэрэг талаар тусалж, ачаа тээшний ажилд нь дэм болж, тэргэнцэртэй зорчигчдод тав тухтай үйлчилгээ үзүүллээ.

Эх сурвалжид мэдээлснээр, нүдний болор цайх оноштой энэ 114 ахмад хэдэн бүлэгт хуваагдан, Эрээн хотын Ардын эмнэлэгт хагалгааны өмнөх шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж, есдүгээр сарын 13-нд галт тэргээр Монгол улсдаа буцах болно. 2024 оны наймдугаар сарын сүүлчийн байдлаар,   “Бүс ба Зам· Гэрэлт аялал” -ын Монгол улс дахь төсөлд нүдний болор цайх оноштой 2847 ахмад хамрагдсан бөгөөд 425 нь үнэ төлбөргүй хагалгаа хийлгээд байгаа юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын  Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 121
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313