ОЛОН УЛСЫН САРНЫ СУДАЛГААНЫ СТАНЦ ДЭЛХИЙН ШИНЭ ТҮНШҮҮДТЭЙ БОЛЛОО

2024 оны 9-р сарын 6 өдөр

Хятадын Үндэсний сансар судлалын газраас мэдээлснээр, өнөөдөр, 5-нд болсон Сансрын гүнийг судлах олон улсын хоёрдугаар бага хуралд, Хятадын үндэсний сансар судлалын газрын ерөнхий инженер Ли Гүөпин, Сенегал улсын сансар судлалын газрын дарга Маллам Кел нар, “Олон улсын сарны судалгааны станцтай хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Сансар огторгуйн гүнд хайгуул шинжилгээ хийх лаборатори нь Швейцарийн Spacetalk компани, Арабын Нэгдсэн Эмират улсын Орбитын сансрын орон зайн компани, Африкийн сансрын хөгжлийн сан, Африкийн бизнесийн нэгдсэн холбоо зэрэг 10 гаруй олон улсын байгууллагатай "Сарны судалгааны станцтай хамтран ажиллах тухай санамж бичиг"-т гарын үсэг зурснаар сарны судалгааны станц нь дэлхийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүллээ.2017 онд Хятадын Үндэсний сансар судлалын газар, олон улсын сарны судалгааны станцтай хамтран ажиллах санаачилгыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан албан ёсоор дэвшүүлж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, нааштай нөлөө тусгал гаргасан юм. Өнөөг хүртэл 10 гаруй улс, олон улсын 40 гаруй байгууллага Хятадын холбогдох талуудтай олон улсын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураад байна. Олон улсын сарны судалгааны станц нь сарны гадаргуу, сарны тойрог зам, газар дээр сар, газрын холболтыг бий болгохын тулд Хятад улс бусад улс орнуудтай урт хугацаанд бие даасан, богино хугацаанд хүний оролцоотой, засвар үйлчилгээ хийх боломжтой иж бүрэн туршилтын байгууламжийг бүрдүүлж байна.

 Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын  Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 150
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313